[Эдийн засаг] “Escondida” уурхайн үйл ажиллагаа сэргэж буй нь зэсийн нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулав
Агуулга
Хүний амь нас эрсэдсэн ослын улмаас үйл ажиллагаа нь саатаад байсан Чили дэх дэлхийн хамгийн том зэсийн уурхай үйл ажиллагаагаа үе шаттайгаар сэргээж эхэллээ. Тодруулбал: "BHP" компани ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдал, үйл ажиллагааны бэлэн байдал, эрсдэлийн хяналт болон эрх бүхий байгууллагуудын шаардлагад үндэслэн "Escondida" уурхайн үйл ажиллагааг үе шаттай сэргээх боломжийг үргэлжлүүлэн үнэлж байна” гэж мэдээлжээ.
“BHP” компани 2026 санхүүгийн жилд тус уурхайгаас 1.3 сая тонн орчим зэс олборлож байсан юм. Хэдийгээр дэлхийн хамгийн том зэсийн уурхайн үйл ажиллагаа сэргэж буй ч зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үргэлжилсэн хэвээр байна.
Долоодугаар сарын байдлаар дэлхийн зэсийн уурхайнуудын олборлолт оны эцэст 23 сая тонн хүрэх төлөвтэйг “ICSG”-ийн шинжээчид тооцоолжээ. Энэ нь зургаадугаар сарын төсөөллөөс дөрвөн хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Сэтгэгдэл0