본문 바로가기

Хязгаарлагдамал нөөцөөр
Хязгааргүй хэрэгцээг

Мэдээ

МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдэн батлагдаж, зарим яамдын нэр, эрхлэх асуудалд өөрчлөлт орсон. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн яаманд оюуны өмч, патент, зохиогчийн эрх болон шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын чиг үүргийг, Соёлын яаманд спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн чиг үүргийг холбогдох яамдаас Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсний зэрэгцээ Монгол Улсын Шадар сайдын эрхэлж байсан асуудлын хүрээг хоёр салгаж тус тусад нь Шадар сайдуудын хариуцах чиг үүргийг шинэчлэн тогтоосон. Түүнчлэн нийт 8 яам, нэг агентлагийн нэр өөрчлөгдсөн. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөн зохион байгуулагдсантай холбоотойгоор Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх үндэслэлээр Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж байна. Тодотголын төсөлтэй холбоотой саналыг дараах сувгуудаар 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг дуустал ирүүлнэ үү.Эх сурвалж :https://mof.gov.mn/

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит бус хуралдаан 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Монголбанкны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд хуралдаанд оролцлоо.Уг хуралдаанаар Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэв. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Алт-3 аян”-ы хүрээнд олон улсын зах зээлээс урьдчилгаа санхүүжилт татах талаар хэлэлцлээ.Монгол улсын банк, санхүүгийн байгууллагуудын гадаад зах зээлд байршуулсан нөөцийг дотоод эдийн засагт татаж байршуулан эдийн засгийн эргэлтэд оруулах, үүнтэй уялдуулан Төсвийн тухай хуулийн хүрээнд Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах талаар шийдвэрлэлээ. Энэ хүрээнд Хадгаламжийн даатгалын корпорацийн эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад бондыг үнийн хэлбэлзэл үүсгэхгүйгээр арилжаалж, чөлөөлөгдөх гадаад валютын нөөцийг Монгол улсын дотоод зах зээлд оруулж ирэх зөвлөмжийг СТБЗ-өөс Хадгаламжийн даатгалын корпорацид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.Эх сурвалж:https://mof.gov.m

Бодлогын хүүг хэвээр хадгалах, заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан:Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах;Банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 11 хувь болон 16 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ.Жилийн инфляц 2024 оны 10 дугаар сард 7.0 хувьтай байсан бол 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь болж өслөө. Энэхүү өсөлт нь цахилгааны үнийн өсөлттэй холбоотой бөгөөд цахилгааны үнэ 10 дугаар сард жилийн инфляцын 0.6 нэгж хувийг бүрдүүлж байсан бол 11 дүгээр сард 1.9 нэгж хувийг бүрдүүлж байна. Цахилгааны үнийн өсөлтөөс гадна эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ хүлээлтээс өндрөөр өссөн нь сүүлийн саруудад инфляц нэмэгдэхэд нөлөөлж байна. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ өссөнийг дагасан дам нөлөө болон төсөв тэлж, эрэлтийн шалтгаантай үнийн дарамт нэмэгдэхээр байна. Эдгээрийн нөлөөгөөр ирэх оны эхний хагаст инфляц эрчимжиж, түүнээс хойш эргэн саарч эхлэх хүлээлттэй байна.МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

“Макро эдийн засаг-Төсөв” сэдэвт бүс нутгийн улс орнуудын туршлага солилцох хэлэлцүүлэгт оролцлоо

ОУВС-ийн Кавказ, төв ази, монголын бүсийг хариуцсан техник туслалцааны төв (Сaucasus, Central Asia and Mongolia Regional Capacity Development Center)-өөс Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотноо 2024 оны 02 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулж буй “Макро эдийн засаг-Төсөв” сэдэвт бүс нутгийн улс орнуудын туршлага солилцох хэлэлцүүлэгт Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо, Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн нар ЭЗХЯ-ны холбогдох албан тушаалтнуудын хамт оролцлоо.Кавказ, Төв Азийн бүс нутгийн 9 орны Сангийн яам, Эдийн засгийн яамдуудын дэд сайдууд, удирдах албан тушаалтнуудын дунд зохион байгуулагдсан энэхүү хэлэлцүүлэгт бүс нутгийн хэмжээнд тулгарч буй эдийн засаг, төсвийн сорилтууд, бодлогын шийдэл, цаашид үүсч болох эрсдлээс сэргийлэх, удирдах арга замын талаар улс орнууд өөрсдийн нөхцөл байдлаа танилцуулж, харилцан мэдээлэл, туршлага солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Уул уурхайн бүтээгдэхүүний экспортод суурилсан, эдийн засгийн чадавхи, төсвийн нөөц боломж ойролцоо эдгээр бүс нутгийн орнуудын төсвийн төлөвлөлт, төсвийн эрсдэл, эдийн засаг, төсвийн бодлогын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хэлэлцсэн энэхүү хэлэлцүүлэгт Сангийн яамнаас эдийн засаг, төсвийн эрсдэл, эрсдэлийн удирдлагын энэ чиглэлээр Засгийн газрын баримталж буй бодлогын талаар танилцуулан оролцлоо.Эх сурвалж:https://mof.gov.mn

Нийтлэл

Шатахуунаас дорд үзэгдэх "УУШГИ"

Агаарын чанар муутайгаас болж жил бүр найман сая гаруй хүн нас бардаг. Түүнчлэн хөдөлмөрийн бүтээмж алдагдаж, хорт хавдар, оюуныхомсдолзэрэг хөнөөлт өвчнийг агаарын бохирдол үүсгэх эрсдэлтэй байдаг. Гэвч эдгээр өвчнийг эмчлэх зардал нь агаарын бохирдлыг бууруулахад зарцуулдаг төсвөөс хэд дахин их байдаг нь харамсалтай. Энэ удаагийн "Дэлхийн эдийн засаг" буландаа дэлхийн зарим улс орон хэр их хэмжээний мөнгийг агаарынбохирдлынэсрэг тэмцэхэд зарцуулдаг болохыг онцолж байна."The State of Global Air Quality Funding" нь агаарын бохирдолд улс орнууд, олон улсын хөгжлийн хандивлагчид хэр их хэмжээний санхүүжилт олгож, тэмцдэг болохыг судалдаг цор ганц албан ёсны байгууллага аж. Тодруулбал, бүх зардал, төсөв нь батлагдаж хэрэгжсэн он жилүүдийн санхүүгийн үр дүнг тайлагнадаг байна. Тус байгууллагын 2018-2022 оны олон улсын агаарын чанарын тайланд дурдсанаар "Хэдийгээр улс орнууд утаагаа багасгаж, уур амьсгалын өөрчлөлтийн амбицыг нэмэгдүүлж, чулуужсан түлшнээс татгалзана гэж амлаж байгаа ч бодит тоо өөр түүхийг өгүүлж байна. Олон улсын төсвийн санхүүжилт агаарын чанарыг сайжруулахад хөрөнгө оруулсан хэдий ч ямар ч үр дүнгүйг харууллаа.Гаднах агаарын бохирдлыг бусад санхүүжилт авдаг бүтээн байгуулалттай харьцуулахад 2018-2022 оны хооронд ердөө 1 хувийн л санхүүжилт авсан байна.Дэлхийн нийт улс орнуудын санхүүжилтийн хэмжээЭрүүл мэнд, цаг уур, эдийн засгийн ноцтой нөлөөллийг үл харгалзан агаарын чанарыг сайжруулах салбар хамгийн бага санхүүжилт авсаар байгаа нь дэлхийн хэмжээнд хүн амын эрүүл мэндэд учирч буй байгаль орчны хамгийн том аюул үргэлжилсээр байгааг харуулсан" гэжээ.Хамгийн өндөр агаарын бохирдолтой 10 орны санхүүжилт бусад орны санхүүжилттэй харьцуулахад дөнгөж нэг хувьд байнаТүүнчлэн хамгийн их агаарын бохирдолтой 10 орны долоо нь агаарын чанарыг сайжруулах үйлажиллагаанддутуу дулимаг санхүүжилт жил бүр төсөвлөдөг эсвэл авдаг. Чад, Сомали зэрэг бага орлоготой орнууд Серби,КостаРиказэрэг дундаас дээш орлоготой орноос хамаагүй бага мөнгийг зарцуулдаг. Жишээлбэл, Африк тив,ОйрхиДорнодын цэвэр агаарын санхүүжилт таван жилийн хугацаанд 1.5 тэрбум ам.доллар байсан нь Филиппинд зарцуулсан 4.7 тэрбум ам.доллараасбага байгаа нь агаарын бохирдлыг бууруулах салбар нь доройтолд орсныг илтгэнэ.Өмнөх таван жилийн /2018-2022/ судалгаанд шинээр бүртгэгдсэн санхүүжилт нь хар нүүрстөрөгч буюу тортогтой тэмцэхэд шаардагдах санхүүжилт олгодог болжээ.Энэ нь хүн төдийгүй байгаль орчинд их хэмжээний хор хөнөөлтэй болох нь тогтоогдож, улс орнууд жил бүр тортог багасгах санхүүжилт гаргаж байгаа ч нийт статистикийг харвал агаарын чанарыг багасгах мөнгөн дүнгийн дөнгөж 1 хувийг хангаж байна.Эсрэгээрээ, шатахууны хэрэглээг уртасгах төслүүдийн санхүүжилт 2021 онд 1.2 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 5.4 тэрбум ам.доллар болж бараг 350 хувиар өссөн байна. Энэ нь шатахууныг бууруулж, цэвэр эрчим хүч рүү шилжих олон улсын амлалт худал болохыг батлах юм.Шатахуун болон агаарын бохирдолд зориулсан төсвийн харьцуулалтГэсэн хэдий ч "The State of Global Air Quality Funding" хийсэн дүн шинжилгээ нь зарим улс эерэг алхам хийж эхэлснийг харуулжээ. Их Британийн Гадаад, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн Алба (FCDO) нь агаарын бохирдолтой тэмцэхэд чиглэсэн 19 сая ам.долларын хөтөлбөрөөр дамжуулан 2030 он гэхэд эх, нярай болон хүүхдийн урьдчилан сэргийлэх боломжтой эндэгдлийг таслан зогсоох хариуцлагатай алхмыг хийж эхэлсэн. Мөн энэ оны эхээр Дэлхийн банкны Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг (MIGA) бага, дунд орлоготой орнуудад агаарын чанарын эрсдэлийг бууруулахад зориулж нэг тэрбум ам.долларын санхүүгийн баталгаа гаргахаа амласан байна. Агаарын чанарын төслүүдийн зээлжих чадварыг нэмэгдүүлснээр Дэлхийн банк нэн шаардлагатай хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг сайжруулах боломжийг олгожээ.ТЭГВЭЛ ӨНГӨРСӨН ОНД ЗАРИМ УЛС ОРНУУД ДОТООДЫН АГААРЫН ЧАНАРЫГСАЙЖРУУЛАХДААХЭР ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ТӨСӨВЛӨВ?Агаарын бохирдлын асуудал хурцадмал байгаа Хятад улс үүнийг бууруулахад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч, утааны стандартыг чангатгах тал дээр анхаарч байна. Тус улс 2023 онд цахилгаан тээврийн хэрэгсэл (EV) болон ногоон технологийг цаашид дэмжихийн тулд тэрбум тэрбумыг амласан аж. Экологи, байгаль орчныг хамгаалах 14-р 5 жилийн төлөвлөгөөнд агаарын бохирдлыг бууруулах янз бүрийн арга хэмжээний санхүүжилт, тухайлбал, илүү цэвэр эрчим хүч ашигладаг үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийх, тээврийн хэрэгслийн утааны стандартыг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсөвлөжээ.Үүний хүрээнд агаарын чанарыг сайжруулах төсөлд 3 тэрбум орчим ам.доллар төсөвлөсөн байна.Энэтхэгийн агаарын бохирдлын асуудал, ялангуяа Дели хотод тулгамдсан асуудал нь засгийн газрыг хүчин чармайлтаа нэмэгдүүлэхэд хүргэсэн. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2019 онд “Цэвэр агаар үндэсний хөтөлбөр” (NCAP) хэрэгжиж эхэлсэн бөгөөд агаарын чанарын хяналт, бодлогын хэрэгжилт, хотын агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн хэмжээний санхүүжилт олгожээ. Энэтхэг улс "NCAP"-ын хүрээнд хүчин чармайлтаа бэхжүүлэхийн тулд ойролцоогоор 270 сая ам. доллар төсөвлөсөн байна. Энэхүү санхүүжилт нь улсын хэмжээнд 100 гаруй хотодтоосонцрын(PM)түвшнийгбууруулах зорилготой юм.Мөн урт хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг (нар, салхи гэх мэт) дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн (EV) дэд бүтцээ өргөжүүлэхэд хөрөнгө оруулалт хийсээр байна.Европын холбоо нь агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах чиглэлээр урт хугацааны үүрэг хүлээсээр ирсэн. Агаарын чанарыг сайжруулах нь Европын Ногоон хэлэлцээр болон Уур амьсгалын 55-д нийцэх төлөвлөгөөний хүрээнд байгаль орчны өргөн хүрээний зорилтуудад тусгагдсан болно. Тус холбоо 2023 онд агаарын чанар, уур амьсгалын үйл ажиллагаанд 26 тэрбум ам.доллар хуваарилсан нь Ногоон хэлэлцээрийн хүрээнд 2050 он гэхэд ялгарлыг бууруулах, нүүрстөрөгчийн саармагжуулсан эдийн засагт шилжих зорилтын нэг хэсэг юм. Энэхүү санхүүжилт агаарын чанарын хатуу стандарт, хотын агаарын чанарын хяналтыг нэмэгдүүлэх зорилготой аж.Агаарын бохирдолтой тэмцэхэд хамгийн их санхүүжилт олгосон байгууллагуудАНУ сүүлийн жилүүдэдИнфляцыгбууруулах хууль (IRA) болон Америкийн аврах төлөвлөгөөний дагуу их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр агаарын чанарыг сайжруулах томоохон алхам хийсэн орнуудын нэг болжээ. Эдгээр нь агаарын чанар, уур амьсгалын өөрчлөлтийг нэгэн зэрэг авч хэлэлцдэг. Тодруулбал,Инфляцыгбууруулах тухай хууль (IRA) нь цэвэр эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хорт утааны ялгаруулалтын стандартыг чангатгах замаар агаарын бохирдлыг бууруулах заалтуудыг агуулдаг. Байгаль орчныг хамгаалах агентлаг нь Америкийг аврахтөлөвлөгөөнийдагуу агаарын бохирдол, байгаль орчны шударга ёсны асуудлыг шийдвэрлэхэд, ялангуяа агаарын чанар муугаас болж зовж шаналж буй эмзэг бүлгийн иргэдэд туслах журмаар 5 тэрбум ам.долларын санхүүжилт авчээ. Түүнчлэн, хоёр намын дэд бүтцийн тухай хуульд заасны дагуу 2023 онд агаарын бохирдлыг арилгах, дизель хөдөлгүүрийг солих, цэвэр технологи нэвтрүүлэхэд зориулж нэг тэрбум ам.доллар төсөвлөсөн.Их Британи агаарын бохирдлыг бууруулахад анхаарлаа хандуулж, утааг тэглэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах амлалтынхаа хүрээнд 2023 онд ойролцоогоор 620 сая ам.долларыг төсөвлөсөн. Энэ нь илүү цэвэр тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, нийтийн тээврийг сайжруулах, хот суурин газрын агаарын чанарын хяналтыг сайжруулах зэрэг санаачилгад зориулагджээ.Япон улс агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ногоон технологи, эрчим хүчний шилжилтийн төслүүдэд 2023 онд ойролцоогоор 1.4 тэрбум ам. доллар хуваарилсан. Эдгээр төслүүдэд автомашинаас ялгарах хорт утааг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг ажлууд багтаж байна. Мөн агаарын чанарын хяналтын сүлжээгээ сайжруулж, үйлдвэрлэлийн байгууламжуудад агаарын чанарын хатуу стандартыг хэрэгжүүлэх болсон аж.Өмнөд Солонгос агаарын бохирдол, ялангуяа хот суурин газрын агаарын бохирдлын асуудлыг зохицуулж, зохицуулалтыг чангатгаж, цэвэр эрчим хүчийг хөхүүлэн дэмжих зорилгоор Ногоон шинэ хэлэлцээрийг бий болгосон байдаг. Хэлэлцээрийн хүрээнд засгийн газар хэдэн жилийн турш ойролцоогоор 12 тэрбум ам.долларын санхүүжилт олгодог юм. Мөн 2023 онд агаарын чанарын хяналтын систем болон агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаанд зориулж санхүүжилтээ нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.Мехико хот болон Мексикийн бусад хот суурин газрууд агаарын бохирдол ихтэй байгаа тул засгийн газар энэ сорилтыг шийдвэрлэх гэж 2023 онд ойролцоогоор 110 сая ам. долларыг төсөвлөсөн байжээ. Энэ нь нийтийн тээврийн хэрэгслийн цахилгаанжуулалт, үйлдвэрлэлийн цэвэр үйл ажиллагаа, утааны стандартыг чангатгахад зориулагдсан байна.Бразил улс мөн Сан Пауло, Рио-де-Жанейро зэрэг томоохон хотуудын агаарын бохирдлыг бууруулахын тулд хүчин чармайлт гаргаж, цэвэр тээвэр, үйлдвэрлэлийн хатуу дүрэм журамд анхаарлаа хандуулж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор ойролцоогоор 240 сая ам.доллар зориулав.2018-2022 оны хооронд дэлхийн нийт санхүүжилт ба зориулагдсан салбаруудКанадын Цэвэр өсөлтийн хөтөлбөр нь ногоон технологийг дэмжихийн зэрэгцээ бохирдлыг бууруулах зорилготой юм. Үүний хүрээнд 2023 онд цэвэр эрчим хүч болон утааг бууруулах төслүүдийг санхүүжүүлэхэд ойролцоогоор 900 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ санхүүжилтийн ихэнх нь аж үйлдвэрийн бохирдлыг бууруулах, тээврийг сайжруулах, хотуудын агаарын чанарын хяналтыг сайжруулахад чиглэсэн байна.2023 оны дэлхийн чиг хандлагаас харахад улс орнууд агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн хэмжээний хөрөнгө хуваарилсаар байна. Дээрх тоон үзүүлэлтүүд нь үндэсний хөрөнгө оруулалтын заримыг л харуулж байгаа бөгөөд байгаль орчныг хамгаалах өргөн хүрээтэйсанаачилгатайхарьцуулахад агаарын бохирдолд хэр зэрэг шууд нөлөөлж байгаа нь харьцангуй өөр өөр үр дүнг харуулдаг юм.Дэлхийн нийт агаарын бохирдолтой тэмцэхэд зарцуулсан төсвийн задралЭХ СУРВАЛЖ: The State of Global Air Quality Funding 2024, Clean Air Fund, Reuters

Тарампын татвар хэнд илүү нөлөөлөх вэ?

ДональдТрампалбан тушаалдаа орсон эхний өдрөө Канад, Мексик, Хятадаас ирэх импортод шинэ татвар ногдуулна гэж мэдэгдсэн.Тодруулбал,25 хувийн татвар ногдуулах захирамжид гарын үсэг зурж, хууль бус цагаачлал болон хар тамхины наймаатай тэмцэнэ гэсэн юм. Энэ талаар"ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна.Татварыг нэмэгдүүлэх ньТрампийнгол зорилтуудын нэг бөгөөд энэ нь АНУ-ын эдийн засгийг өсгөх, ажлын байрыг хамгаалах, татварын орлогыг нэмэгдүүлэх арга зам гэж үзэж байна. Жишээ нь, АНУ-д 50 мянган ам.долларын үнэ бүхий автомашин импортлоход 25 хувь буюу 2.5 мянган ам.долларын татвар төлнө. Уг мөнгийг машин экспортолж буй гадаадын компани бус импортлогч дотоодын компани төлнө. Ерөнхийдөө, импортын бараа зардаг АНУ-ын дотоодын пүүсүүд засгийн газартаа шууд татвар төлж байна гэсэн үг. 2023 онд АНУ 3100 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон нь тус улсын ДНБ-ий 11 орчим хувьтай тэнцэж байна. Мөн эдгээр импортод ногдуулсан татвар нь тухайн жилдээ 80 тэрбум ам.долларын орлого болсон нь АНУ-ын нийт татварын орлогын хоёр орчим хувийг эзэлж байна. Одоо гол асуудал нь татварын дарамт хэнд илүү нөлөөлөх вэ?Хэрэв импортлогч дотоодын компани татварын нэмэгдэл тарифыг худалдаалах үнэдээ шингээж өгөх юм бол худалдан авагчдад санхүүгийн дарамт үүсгэнэ.Эсрэгээрээ, импортлогч компани худалдаалах үнэд өөрчлөлт оруулахгүйгээр өөрсдийн зардлаар татвар төлөх юм бол ашиг бага олж, цаашдаа бизнесээ үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүргэнэ. Тиймээс АНУ-ын импортын бараа зардаг компаниуд гадаадынэкспортлогчдоосбөөний үнээ бууруулахыгхүсчмагадгүй юм. Гэсэн хэдий ч энэ нь экспортлогчдын ашигт нөлөөлөх тул цаашид хамтын ажиллагаанд хүндрэл гарч болзошгүй.Трампийнанхны бүрэн эрхийн хугацаанд буюу 2017-2020 оны хооронд тавьсан татварыг судлахад эцсийн дүндээ АНУ-ын хэрэглэгчид, худалдан авагчид санхүүгийндарамтадорсон байна.Чикагогийн их сургуулийн нэгэн нэр хүндтэй эдийн засагч хэлэхдээ "Татварын хэмжээг нэмэгдүүлэх нь үнийн өсөлтийг үүсгэж, тус улсын хэрэглэгчдэд муугаар нөлөөлдөг" гэжээ. Гэхдээ үүнтэй тус улсын нийт хүн амын хоёр хувь нь санал нийлдэггүй гэдэг нь сонирхол татна.Трамп2018 онд угаалгын машины импортод 50 хувийн татвар ногдуулсан байдаг.Энэ нь угаалгын машины үнийг шууд 12 хувь өсөхөд нөлөөлсөн бөгөөдАНУ-ийнхэрэглэгчид тухайн жилдээ 1.5 тэрбум ам.долларын нэмэлт зарлага гаргажээ.Тиймээс ирэх оноос эхлэхТрампийнзасаг захиргааны татварын нэмэгдлээс болж эдийн засгийн дарамт хэн дээр илүү мэдрэгдэх нь ойлгомжтой байна. Нам бусПетерсоныОлон улсын эдийн засгийн хүрээлэнгээсТрампийнсанал болгож буй шинэ татварын тариф нь америкчуудын орлогыг бууруулж, хамгийн ядуу гэгдэх иргэдийн дөрвөн хувьд, хамгийн чинээлэг гэгдэх хүмүүсийн хоёр хувьд орчим нөлөөлнө гэжтооцжээ. Мөн дундаж орлоготой айл өрх жил бүр ойролцоогоор 1700 ам.долларын алдагдал хүлээнэ гэж онцолсон байна.ХӨДӨЛМӨРЭРХЛЭЛТЭДНӨЛӨӨЛӨХ НЬТрампийнамлаж буй өөр нэг зүйл нь АНУ-ын ажилгүйдлийнтүвшингарилгаж, хөдөлмөрийн зардал багатай орнуудаас татгалзах юм.Тэрбээрхэлэхдээ "Миний төлөвлөгөөг дагах юм бол нэг ч америк хүн цагаачдад ажлаа алдана гэж байхгүй. Харин цагаачид америкчуудад ажлааалдахаасайх болно" гэсэн юм. 1994 онд ойд Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр (Nafta)-ийг Мексиктэй АНУ байгуулсны дарааДональдТрампсанаа зовнилоо нэг ч удаа нууж байгаагүй.Тэрбээранхны бүрэн эрхийн хугацаандаа мөн адил америкчууд л АНУ-ын ажлыг хийх ёстой гэх үздэг байсан."Nafta" хүчин төгөлдөр болох үед АНУ-д ердөө 17 сая гаруй ажлын байр бий болгосон бол 2016 онд 12 сая болтлоо буурчээ.Мөн энэхүү бууралтыг худалдааны тарифтай холбон тайлбарлах боломжгүй гэж эдийн засагчид үздэг байна. Трампийн анхны бүрэн эрхийн хугацаанд тарифын нэмэгдлийг судалсан судлаачид ажлын байрны нөхцөл байдал, хүний нөөцийн мэдээллийг ашиглаж судалгаагаа гаргасан байдаг. Уг судалгаанд АНУ-ын хүний нөөц, аж үйлдвэрийн салбар Трампийн дор мэдэгдэхүйц сайжраагүйг тусгасан байна. Тодруулбал,Трамп 2018 онд АНУ-ын үйлдвэрлэгчдийг хамгаалах үүднээс импортын ганд 25 хувийн татвар ногдуулсан. 2020 он гэхэд АНУ-ын гангийн салбарын нийт ажил эрхлэлт 80 мянга болсон нь 2018 онд байсан 84 мянгаас багассаныг харуулжээ.Онолын хувьд Трамп гангийн импортод нэмэгдэл татвар ногдуулаагүй байсан ч АНУ-ын ажил эрхлэлт буурч магадгүй байсан. Гэхдээ татвар нэмэгдсэнээр гангийн дотоодын үнэ өсч, үүн дээр тулгуурласан дотоодын үйлдвэрлэлтийн салбарт, тэр дундаа хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэгч "Deere & Co" компанийн ажил эрхлэлт өмнөх жилүүдээс буурсныг эдийн засагч нар олж тогтоосон байна.АРИЛЖААНЫ АЛДАГДАЛТрампкампанит ажлынхаа хүрээнд АНУ-ын арилжаа, худалдааныалдагдлыгилт шүүмжилж байлаа. Энэ нь тухайн жилийн импортын бараа бүтээгдэхүүний үнэ болон экспортын үнийн зөрүү юм. "Худалдааны алдагдал нь эдийн засагт маш их хохирол учруулж байна" гэжтэрбээрхэлж байсан. Гэхдээ тоо баримтаас харахад 2016 онд буюуТрамперөнхийлөгч болохоос өмнө нийт бараа, үйлчилгээний алдагдал 480 тэрбум ам.доллар байсан нь АНУ-ын ДНБ-ий 2.5 орчим хувьтай тэнцэж байв.2020 он гэхэд алдагдал нь ДНБ-ий гурав хувь орчим буюу 653 тэрбум ам.доллар болж өссөн.Эдийн засагчдын үзэж буйгаарТрампийнгаалийн татвар нь олон улсын хэмжээнд ам.долларын эрэлтийг автоматаар бууруулсан бөгөөд энэ нь АНУ-ын экспортлогчдын бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадваргүй болгосон явдал юм. Худалдааныалдагдлыгбууруулж чадахгүй байсны өөр нэг хүчин зүйл нь гадаадын компаниуд АНУ-ыг бус өөр орнуудад анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. Жишээ нь,Трампийнзасаг захиргаа 2018 онд Хятадын импортын нарны хавтанд 30 хувийн татвар ногдуулсан байдаг. Улмаар тус улсын нарны хавтан үйлдвэрлэгчид Малайз, Тайланд, Камбож, Вьетнам зэрэг улс руу угсралтын ажлаа шилжүүлж, бэлэн болсон бүтээгдэхүүнээАНУ-рууилгээж, татварыннэмэгдлийгамжилттайгаар тойрон гарсан гэх нотлох баримтыг АНУ-ын Худалдааны яам 2023 онд танилцуулжээ.Тэгвэл одоо цагт Трампийн тарифын төлөвлөгөөг АНУ-ын аж үйлдвэрийг хөгжүүлэх арга зам гэж дэмждэг зарим эдийн засагч, тухайлбал, "Дээжлэн хөгжих Америкийн төлөөх эвсэл"-ийн дотоодын лобби бүлгийн Жефф Ферри зэрэг хүмүүс сайн төлөвлөгөө гэж үздэг. МөнАмерикийн луужингийн консерватив судалгааны төвийн захирал Орен Касс нэмэгдэл тариф нь пүүсүүдийг Америкт илүү их үйлдвэрлэл явуулахад түлхэц болно гэж үзэж байгаа бөгөөд энэ нь үндэсний батлан ​​​​хамгаалах болон нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдалд ашигтай гэж үзэж байна.ЭХ СУРВАЛЖ: BBC, NEWS.MN

Төсвөөс танаж болох зардлууд

Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Өөрөөр хэлбэл нийт 34 орчим их наяд төгрөгийн орлого олж, 35.8 их наяд төгрөгийн зарлага гаргаж, 1.9 их наяд төгрөгийн алдагдал бүхий төсөв байхаар УИХ-аар баталсан ирэх оны төсвийг алдагдалгүй батлах үүрэг чиглэл Ерөнхийлөгч өгсөн. Хэдийгээр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж,олонхыншийдвэр гарах ёстой боловч хоригийг УИХ-ын гишүүд болон намэвслүүддэмжиж хүлээж авахаа эхнээсээ мэдэгдсээр байна. Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хүлээж авсан тохиолдолд хаанаас, хэнээс, ямар зардлуудыг хянаж, танах нь анхаарал татаж байгаа юм.Угтаа ирэх оны төсөв батлагдахаас өмнө нэр бүхий УИХ-ын гишүүд зөвхөн урсгал зардлаасаа 3.6 их наяд төгрөгийг хэмнэх боломжтой гэж мэдэгдсэн.Харин Ерөнхийлөгчийн хүслээр алдагдалгүй төсөв батлахдаатулбалердөө 1.9 их наяд төгрөгийн зардал хасах буюу дээрх гишүүдийн хэлсэн 3.6 их наяд төгрөгийн ердөө тал хувиар нь танах шаардлага тулгарна. Тиймээс нэгэнт төсвөө дахин хэлэлцэж, дахин батлах юм бол үргүй зардлуудаасаа дөмөгхөн хасах санаачилга ч гарч байна.Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгчийн зүгээс алдагдалгүй төсөв батлах ёстой гэж үзэж байна. Энэ хүрээнд төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлаа танах шаардлагатай нүүр тулна. 2025 оны төсвийн нэмэгдэж байгаа зардлын 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа урсгал зардал эзэлж байна.Тухайлбал, цалин тэтгэвэр, тэтгэмжийн үнийн өсөлттэй уялдуулсан өсөлт, хууль хүчний байгууллагуудын бие даасан хуулийн өөрчлөлтөөр орж ирж байгаа зардал, Боловсролын багц хуулийг дагасан зардал гэх мэт.Энэ зардлуудыг эргэн харах нөхцөл байдал үүснэ. Төсвийн хэлэлцүүлгийн үед яригдсан томилолтын зардал, Соёлын яамны ваучер зэрэг нь алдагдалгүй төсөв батлахад хэмжээний хувьд маш бага зардалд багтана. Тэгэхээр алдагдалгүй төсөв батлахад Засгийн газрын үйл ажиллагаа талдаа багагүй хэмжээний таналт хийх шаардлагатай гэсэн үг. 2025 онд 1.7 их наяд төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс тал нь хасагдаж таарна. Үлдсэнийг нь төсвийн 34 ерөнхийлөгч захирагчийн урсгал зардлаас тэнцүү хасалт хийх байдлаар явна гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талд хөрөнгө оруулалт танагдана гэдэг нь төлөвлөсөн том төслүүд, макро эдийн засгийн хувьд хүрэхээр төлөвлөсөн үзүүлэлтүүд хойшилно. Том төслийн бүтээн байгуулалтыг төсвөөр хийх боломж багасч байгаа учраас олон талт хөрөнгө оруулалтын эх үүсвэр татах, тэр чиглэлд түлхүү ажиллах шаардлагууд гарах байх гэдгийг тодотгосон юм.Төсвийн төслийг томоор нь харвал урсгал зардлууд дээр төлөвлөгдсөн мөнгөн дүнгүүд маш их асуудал дагуулсан.Хамгийн том асуудал дагуулж байгаа нь бусдаар гүйцэтгүүлэх ажил. Монгол улсын нэгдсэн төсөвт бусад гэх ангилалтай зардлууд маш их хувийг эзэлж байна. Жишээлбэл Бараа үйлчилгээний бусад зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийн хураамж гэх мэт. Тус ангиллуудын зардлын хэмжээ ойрын хоёр жил огцом нэмэгдэж байгаа бөгөөд яг юунд зарцуулж буй дэлгэрэнгүй тайлбар одоогоор байхгүй. Нэг ёсондоо нэг багц нэр томьёогоор халхавчилж, үргүй зардал, үрэлгэн төсөв баталж байна гэдэг шүүмжлэл бий.Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Улсын төсөв 35.8 их наяд төгрөг байгаагаас 1 их наяд 857 тэрбум 913.3 сая төгрөг нь бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал эзэлж байгаа нь улсын төсвийн таван хувьтай тэнцэж байна. Энэ бол УИХ-ын онцгой анхаарал хандуулах ёстой зардал болж хувирлаа. Тоо худлаа хэлдэггүй. 2017 онд бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал 324 тэрбум байсан бол 7 жилийн дараа 1.9 их наяд болж, зургаа дахин нэмэгдсэн. Хоёр жилийн өмнө бидний баталж байсан 2023 оны төсөвт бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал 957 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр бараг 1.9 их наяд төгрөг болж бараг хоёр дахин нэмэгдсэн. Гурван жилийн дотор нэг их наяд төгрөгөөр нэмэгддэг зардал гэж юу юм бэ. Энэ эрүүл өсөлт юм уу, зөв юм уу. Төсвийн үр ашиг юм уу. Төсвийн сахилга бат гэдэг юм хаа байна вэ. Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ бол хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхтэй холбоотой зардал. Аливаабайгууллагынгуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх дотоод үйл ажиллагаатай холбоотой зардал биш. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл биш. Байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангадаг зардал биш. Хуулийн этгээдээрээ гэрээгээр гүйцэтгүүлдэг зардал. Хурал зөвлөгөөн, магадгүй зөвлөх үйлчилгээний зардлууд байгаа. 2023 онд 457 тэрбум байсан, жилд 450 тэрбум төгрөгөөр зардал нэмэгддэг асуудлыг яах вэ. 2024 онд 1.4 их наяд байсан, 2025 онд 1.9 их наяд болсон. Улсын төсвийн тухай хуулиар зардлыг нэр болгоноор нь баталж байх ёстой. Гэтэл одоо улсын төсөв дотор бүхэл дүнгээрээ төсвийн ерөнхийлөн захирагч нар дээр сууж байгаа зардал. Энийг би буруу гэж бодож байна. Буцаагаад өнгөрсөн жилийн төвшинд буюу 1.4 их наяд болгон, 360 тэрбум төгрөгөөр хэмнэе” гэх саналыг чуулганы хуралдааны үеэр хэлж байсан юм.Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Түвшин “ Гадаад, дотоод томилолтын зардал 2022 онд 28 тэрбум байсан бол 2025 онд 111 тэрбум болж нэмэгдсэн байна. Үүний 41 тэрбум төгрөг нь гадаад, 47 тэрбум төгрөг нь дотоод томилолтод зарцуулагдахаар байна.Гадаад томилолтын урсгал зардал улсын хэмжээнд 35 тэрбум байсныг 41 тэрбум болгосон, дотоод томилолт 132 хувь, зочны зардал 137 хувь, их засвар 186, урсгал засвар 150 хувиар өссөн байна. Бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардал 1 их наядаас 1.4 их наяд, бусдаар гүйцэтгүүлэх нийтлэг ажил үйлчилгээний зардал 979 тэрбумаас 1.4 их наяд төгрөг болсон гэх мэт жишээ байна. Тиймээс эдгээр зардлуудаасаа хасах, танах хэрэгтэй гэсэн санаачилга гаргаж байна" гэж мэдэгдсэн.Тиймээс инфляцыг нэг оронтой тоонд барьж, ханшийг тогтвортой байлгах, иргэдийн бодит орлогыг хамгаалах, хувийн хэвшлийн тэлэх боломжийг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг өмнөх оны түвшнээс нэмэгдүүлэхгүйгээр төрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар нийт урсгал зардлыг 3.6 их наядаар буюу 13.8-иар бууруулах, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж зэрэг хэмнэж, тэвчих боломжтой зардлыг дахин хэлэлцэн батлах ирэх оны төсвөөс хасах шаардлагатай гэдгийг гишүүд хэлж байна.Урсгал зардлаас гадна хөрөнгө оруулалтын зардлаас тодорхой хувь хэмжээгээр танах шаардлагатай бол Соёлын сайдын багцад орсон "Хүүхдүүдэд соёлын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх" 18.3 тэрбум төгрөгийн өртөгтэй ваучераасавхуулаад, Гадаад харилцааны сайдын багцад багтсан “Дипломат корпус” олон улсын мэдээлэл солилцоо, ёслол, арга хэмжээний төв барих ажилд зарцуулах 12 тэрбум төгрөг, нийт 12 суманд баригдах “Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн байр”-нд зарцуулах 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын барилга гэх мэт нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлуудаа түр хугацаагаар хойшлуулах, төсвийн зардлаас хасах боломжтой гэсэн санал санаачилгууд ч хөвөр ч байна. Ямартай ч ирэх долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирэх оны төсөвт тавьсан хоригийг УИХ хүлээж авах эсэхээ хэлэлцэж, хүлээж авсан тохиолдолд хэн, юунд зарцуулах төсвөөсөө ханаж, танах санал оруулж ирэхийг харах л үлдэж байна. Дүр исгэсэн ардчилал гэдэг шиг дүр исгэсэн хориг, дүр исгэсэн хэлэлцүүлэг өрнөж хөшигний ард, хөнжил дотроотохирчхоогүйлбайгаасай.Алдагдлыгарилгах нэрээр “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий”…

Байр суурь: Эрчим хүчний салбар аюулын ирмэгт байна

УИХ-ын гишүүн, эрчим хүчний үндэсний хорооны дэд дарга М.ЭНХЦЭЦЭГ:-Эрчим хүчний салбар хүнд байдалд байна. Олон жил үнэ тариф нь өртгөө нөхөхгүй түвшинд барьж ирснээс болоод өрөндөө баригдсан, тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүй эх үүсвэрийн дутагдалд орсон, олон жил бэлтгэгдсэн инженер техникийн ажилчидаа алдсан, улс орны нийгэм эдийн засгийн хөгжил чөдөр тушаа болсон салбар болчихоод байна. Монгол Улсын эдийн засаг тэлэхийн хэрээр цахилгаан, дулаан холбогдох шинэ хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Үйлдвэр, орон сууц барья гэсэн боловч цахилгаан, дулаанаар хангагдаж чадахгүй, техникийн нөхцөл авч чадахгүй хүлээлтийн байдалд байна. Хамтарсан Засгийн газраас томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөсөн боловч энэ бүх төсөл цахилгаан дулаанаар хангагдаж чадахгүй хэмжээнд хүрэхээр байна.Цахилгааны хэрэглээ жилд дунджаар 200 МвТ-аар өсөж байна. Гэтэл энэ бодит өсөлт биш юм. Учир нь маш олон хэрэглэгчийн эх үүсвэрийн дутагдлаас цахилгаан дамжуулах түгээх сүлжээнүүд хэт ачаалагдсан байдлаас болоод төвийн стстемд, төвлөрсөн шугамд холбож чадахгүй техникийн нөхцөл өгөхгүй байна. Хэрэв эдгээр хэрэглэгчийг холбох мөн хийхээр төлөвлөөд байгаа бүтээн байгуулалтын ажлууд өрнөөд эхэлбэл цахилгааны хэрэглээ жилд дунджаар 300-аас 400 МВт-аар өсөх төсөөлөлтэй байна. Хэдийгээр шинэ цахилгаан эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэхэд анхаарч Бөөрөлжүүтийн 600 МВт, Төв аймгийн Баян сум 660 МВт ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа хэдий ч энэ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хэрэглээний өсөлтийг хангахад хангалтгүй юм. Иймд эрчим хүчний салбарыг түрүүлэн хөгжүүлэх бүхий л нөөц боломж, улсын төсөв,гадаадын зээл тусламж, хувийн хөрөнгө оруулалтаа ашиглах шаардлагатай. Бага чадлын хөрөнгө оруулалт багатай тархмал эх үүсвэрүүдийг хурдан хугацаанд улсын төсвөөр барьж алс хол байрладаг аймаг, сумдын цахилгаан, дулаан хангамжийг найдваржуулах, том чадлын хөрөнгө оруулалт өндөртэй төслүүдээ гадаадын зээл тусламжаар хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нь зүйтэй. Эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдсан байдаг. Дэлхийн 150 гаруй улсад хэрэгжсэн реформыг Монгол Улсад хэрэгжүүлсэн. Энэ реформ нь тусгай бүтэцтэй байсан эрчим хүчний салбарыг задлаад хэвтээ хэлбэрт оруулж, үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч гэсэн олон компани болгож, бүтцийг өөрчлөх, үнэ тарифыг тодорхойлох, зохицуулах хороог байгуулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх улмаар өрсөлдөөнийг бий болгох гэсэн 4 том зорилготой байсан. Монгол Улсын хувьд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх өрсөлдөөнийг бий болгох зорилтуудыг хэрэгжүүлж амжаагүй байна. Тиймээс эрчим хүчний хуулийг шинэчлэн боловсруулж хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх өрсөлдөөнийг бий болгохоос гадна ногоон хөгжлийг бий болгох зорилтуудыг хэрэгжүүлэх нь чухал юм. Харин хувийн хэвшлийн оролцоо нэмэгдсэнээр бизнесийн хүнд суртал үгүй болдог. Улс төрийн хараат байдлаас гардаг. Ашиг, алдагдал, зардлын хяналт ил тод болж, үйлчлүүлэгчдээ дээдэлдэг, үйлчилгээний чанар сайжирдаг. Өрсөлдөөн бий болсноор зах зээл дээр байж бол хамгийн доод үнэ тогтдог болох нь дэлхийн олон орны туршлагаас харагдаж байна. Тэгэхээр бид энэ чиглэл рүү л явахыг зорих ёстой. Ойрын хугацаанд цахилгааны үнэ тарифыг өртгөө нөхдөг болгож нэмэх, бүх хөрөнгө оруулалтаа эрчим хүч рүү чиглүүлье гэдгийг улс төрчид олон нийт хүлээн зөвшөөрсөн байна. Гол нь эрчим хүчний салбарынхан энэ таатай үеийг маш сайн ашиглаж, асуудлаа сайн ойлгож бүх хөрөнгө оруулалтыг татахыг хичээх ёстой.ТАРИФЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭЭС ГАДНА КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАХ ЁСТОЙ-Эрчим хүчний шинжээч Л.ЖАМБАА:Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл хийхийг зорьж байна. Эрчим хүчний тарифын тогтолцоо өнөөдөр гажуудсан байна. Нэгдүгээрт, хөдөө орон нутаг болон нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн цахилгаан, дулааны үнэ зөрүүтэй байна. Хотод амьдарч байгаа иргэд дулаандаа 506 төгрөг төлдөг бол хөдөө орон нутгийн иргэд үүнээс 2-3 дахин өндөр үнээр дулаанаа төлдөг. Мөн гэр хороололд амьдарч байгаа иргэд болоод байшин хороололд амьдарч байгаа иргэдийн хэрэглээний үнэ зөрүүтэй байна. Тухайлбал, гэр хороолод амьдарч байгаа дөрвөн ам бүлтэй айл жилдээ халаалалтандаа зориулж буюу шахмал түлш, модоо бэлдэхэд ойролцоогоор 2 сая төгрөг зарцуулж байна. Гэтэл байшин хороололд 50 мкв байрнд амьдарч байгаа иргэн жилдээ дулаандаа 410 орчим мянган төгрөг зарцуулж байна. Түүнчлэн цахилгаанаа 285 төгрөгөөр үйлдвэрлээд 215 орчим төгрөгөөр зарж 70 төгрөгийн алдагдал хүлээж байна байна. Дулааны хувьд 68 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 39 мянган төгрөгөөр худалдан борлуулж бараг үйлдвэрлэлийн өртөгөөсөө нэг дахин хямд үнээр Улаанбаатар хотын хэрэглэгчдэд хүргэж байна. Энэ мэтчилэн олон шалтгааны улмаас эрчим хүчний салбарт үнэ тарифын шинэчлэл хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарсан. Түүнчлэн төр эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглэгчид худалдаж авах биш хэрэглэгчид сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж төр нь худалдаж авдаг тогтолцоо руу нэвтрүүлэхийг зорьж байна. Өдөр нар, салхи ашиглаж хуримтлуулсан эрчим хүчийг ОХУ-аас импортолж авдаг үнээр худалдаж авдаг байх асуудлыг судалж байна. Мөн оройн оргил ачааллын үеэр хэрэглэгчид цахилгааныхаа хэрэглээг бууруулвал тодорхой хэмжээний урамшуулал олгодог байх урамшууллын тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байна. Эдгээр шинэчлэлүүдийг хийгээд эхлэхээр эрчим хүчний тарифын тогтолцооны гажуудал засагдаж эхэлнэ. Хэрэглээнээсээ хамаарч тарифын олон төрөл бий. Тэр дотроо дахин олон сонголт оруулж өгч байна. Эрчим хүчний хэмнэлтийн бодлого буюу их хэрэглэвэл их, бага хэрэглэвэл бага төлөх зарчим үйлчилнэ. Харин орлого багатай иргэдэд зориулсан тарифыг өөрчлөхгүйгээр хэвээр нь үлдээх бодлого баримталж байна. Эрчим хүчний салбарт тарифын шинэчлэл хийхээс гадна компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр ажиллах ёстой. Тиймээс ирэх гурван жилийн хугацаанд айл өрх, албан байгууллагуудад 430 орчим мянган ухаалаг тоолуур суурилуулснаар ойролцоогоор 134 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гарах тооцоо гарсан. Энэ мэт бүх талаар хэмнэлтийн горимд шилжиж, үр ашгаа хэрхэн сайжруулах талаар шийдвэр гаргаж байна. Эрчим хүчний реформын хүрээнд үнэ тарифын асуудал бол ердөө л нэг хэсэг нь. Цаашид төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлснээр цаашид эрчим хүчний үнэ тариф тогтмол хэмжээнд байх боломж бүрдэнэ. Энэ жил эрчим хүчний салбар 359 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарсан. Урт хугацааны буюу хуримтлагдсан өр төлбөр 1.8 ихнаяд төгрөгт хүрсэн байна. Нүүрсний уурхай, төмөр зам, дамжуулах гэх мэт бүхий л компаниудын хооронд өрийн сүлжээ үүссэн байна. Энэ бүхний гацаанаас гарахад тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ энэ бүхнийг ганцхан үнэ тарифын асуудлаар шийдэх тухай асуудал биш. Цогц байдлаар ач үзэж, нарийн тооцоо судалгаан дээр үндэслэж шийдвэр гаргах нь чухал. Хэдийгээр эрчим хүчний үнийг хэдэн хувиар нэмэх асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо бие даан, хараат бусаар шийдвэр гаргадаг хэдий ч олон талын судалгаан дээр үндэслэж эцсийн хувь хэмжээг тогтооно гэж итгэж байна.ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ХЭЗЭЭ Ч ТЭГ ЗОГСОЖ МАГАДГҮЙ АЮУЛЫН ИРМЭГ ДЭЭР БАЙНАМонгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.ЁНДОНГОМБО:-2001 онд Эрчим хүчний тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар "Эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийх, арилжааны хэлбэрт шилжүүлэх, хувьчлах" хөтөлбөр хэрэгжих боломж бүрдсэн юм. Гэвч хуулийн төсөлд Эрчим хүчний зохицуулах газар (хуучин нэрээр) УИХ-ын байгууллага байхаар заасныг өөрчилж, Засгийн газрын байгууллага болгосон нь бодлогын алдаа болсон. Үүний үр дүнд бүтцийн өөрчлөлт, арилжааны хэлбэрт шилжүүлэх заалтууд хэрэгжсэн ч хувьчлал бараг хийгдээгүй юм. Гол учир нь эрчим хүчний үнэ, тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо бие даан шийдвэрлэх бололцоогүй болж үе үеийн Ерөнхий сайд нарын үзэмжийн асуудал болсонд орших бөгөөд тэр ч байтугай сонгуулийн мөрийн хөтөлбөрт намууд "Эрчим хүчний үнэ нэмэхгүй" гэдэг заалт оруулж энэ салбарыг улс төрийн сонгуулийн хэрэгсэл болгосон. Ашиг олох байтугай зардлаа ч нөхөж чаддаггүй салбарыг гадаадын хөрөнгө оруулагч болон дотоодын компаниуд огт сонирхдоггүйгээс хувьчлал ч хийгдсэнгүй, шинэ эх үүсвэр ч баригдсангүй. Арван жилийн өмнө оргил ачааллаа даах чадваргүй боллоо гэж байсан бол өнөөдөр суурь чадал ч хүрэлцэхгүй болж, Монгол Улсын хөгжлийг хойш татагч салбар болж хувирлаа. Жилд 270 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг энэ салбар нь хэзээ ч тэг зогсож болох ноцтой аюулын ирмэг дээр байна. Хүйтний улиралд өнгөрсөн өвлөөс хэрэглэгчдээ хязгаарлаж эхэлсэн бөгөөд 1990-ээд оны олон цаг хотоороо харанхуй байдаг үе рүү гулсан орж байна. Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаж, эрчим хүчний реформ хийхээр яригдаж байгаагаас хамгийн түрүүнд цаг алдалгүй хийх асуудал бол үнэ тарифыг нэмэх явдал юм. Цаашид салбарын ТӨХК-иудыг Олон нийтийн компани болгох, хууль эрх зүйн орчныг өөрчлөх ажлуудыг хийх хэрэгтэй байна. Үнэ тарифыг алдагдалгүй байх түвшинд аваачсаны дараа инфляци, валютын ханш, импортын цахилгааны үнээс хамааруулан индексжүүлж байх шаардлагатай

Ярилцлага

Б.Баярдаваа: Эдийн засгийн халалт бус сэргэлт явагдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, баталсан. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.-Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-аас баталлаа. Ирэх жил инфляц ямар түвшинд байх вэ. Мөнгөний бодлого одоогийнхоос хатуу төлөвтэй байх уу. Эсвэл өнөөгийн түвшинд байх уу?-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг дэлгэрэнгүй хэлэлцэж, баталсан. Энэ жилийн хувьд эдийн засгийн өсөлт одоогийн 5.5 хувийн өсөлтөөс хөдөө аж ахуйг хасаад тооцвол бусад секторууд 8-9 хувийн өсөлттэй байгаа. Энэ нь маш өндөр үзүүлэлт. Монголын эдийн засаг дунджаар жилд дунджаар 6-7 хувиар өсдөг гэж үзвэл 9 хувь гэдэг бол том тоо юм. Бидний хувьд энэ өсөлтийг эдийн засгийн халалт гэхээс илүү эдийн засаг бүрэн сэргэсэн байна гэж дүгнэж байгаа. Энэ нь УИХ-аар батлуулсан мөнгөний бодлогын үндсэн чиглэлд бидний онцолж буй гол зүйл болж байгаа. Нэг ёсондоо бид бүхэн сүүлийн 3-4 жилийн хугацаанд цар тахал, олон улсын харилцааны төвөгтэй байдал дунд эдийн засгаа удирдаж ирлээ. Энэхүү хүндрэлээс эдийн засаг гарчээ гэж дүгнэж байна. Тэр нь эдийн засгийн өсөлтөд харагдаж байна гэж үзэж байна.Нөгөө талдаа эдийн засгийн өндөр идэвхжилийг дэмжиж байгаа нэг зүйл нь санхүүгийн зах зээл дээр байгаа санхүүгийн зуучлалын үзүүлэлтүүд. Өөрөөр хэлбэл, зээл 27-28 хувиар өсөж байгаа нь маш өндөр үзүүлэлт. Үүн дотор бизнесийн зээл ч ялангуяа энэ оны 2 дугаар улирлаас эхлээд сэргэсэн. Өрхийн хэрэглээний зээл өнгөрсөн жилийн сүүлийн хагасаас нэлээн сэргэсэн. Энэхүү үзүүлэлтүүд эдийн засгийн идэвхжилийг дэмжиж байгаа. Тэгэхээр энэ тоон үзүүлэлтүүдтэй уялдаад өрхийн амьжиргаа, өрхийн зах зээл, хөдөлмөрийн зах зээл дээр ажил эрхлэлт ямар байна вэ гэдгийг ч мөн харж болно. Эдийн засгийн идэвхжилтэй уялдаад ажил эрхлэлт өнгөрсөн хүнд цаг үетэй харьцуулахад сэргэхгүй нэлээн удсан. Энэ үзүүлэлт энэ жилийн хувьд нэлээд өндөр түвшинд хүрсэн. Юунаас харагдаж байна вэ гэхээр ажиллах хүчний оролцооны түвшин гэж байдаг. Хөдөлмөрийн насны хэдэн хүн ам ажил эрхэлж байгаа болон ажил идэвхтэй хайж байгаа түвшин хүндрэлтэй үед 53, 54 хувь руу унаж өнгөрсөн 2023 он хүртэл сайжрахгүй байсан үзүүлэлт одоо 62 хувь болж 7, 8 пунктээр сайжирсан байна. Энэ утгаар нь харвал эдийн засгийн халалт үүссэн гэхээс илүү эдийн засаг бүрэн сэргэсэн гэж дүгнэж болохоор байгаа юм.Олон янзын судалгааны байгууллага, судлаач нар янз бүрийн дүгнэлттэй байж магадгүй. Гэхдээ нөгөө талдаа эдийн засгийн сэргэлтийн хамгийн чухал асуудал нь энэхүү сэргэлтийг дунд хугацаанд яаж тогтвортой хадгалах вэ гэдэг нь энэ жилийн үндсэн чиглэлийн гол агуулга юм.-2025 оны төсөв нэлээн тэлэхээр байгаа. ДНБ-ийг нэрлэсэн үнээр нь тооцвол 95 их наяд төгрөг. Үүний 37 хувьтай тэнцэнэ гэдэг нь төсөв маш том тэлсэн гэсэн шүүмжлэл эдийн засагчдаас гарж байгаа. Төсөв өндөр тэлчихсэн байгаа үед нөгөө талд дахиад хөнгөлөлттэй хүүний олон хөтөлбөр хэрэгжиж байгаа. Засгийн газраас мега төслүүдийг хэрэгжүүлнэ гээд хэдэн их наядаар тоологдох мега төслүүдийг зарласан. Ийм худалдан авалт нэмэгдэх, импорт нэмэгдэх хүлээлттэй зэрэгцээд та бүхэн валютын нөөц дээр ямар дарамт ирнэ гэж харж байна вэ?-Сая таны хэлсэн хүчин зүйлүүдийг тус бүрд нь авч үзье. Нэгдүгээрт, таны хэлснээр төсөв ДНБ-ий 37 хувьтай тэнцэхүйц хэмжээний том төсөв ярьж байгаа. Монголбанкны зүгээс 2 жилийн өмнөөс УИХ-ын чуулган дээр тодорхой хэлж байгаа зүйл нь төсвийн ДНБ-д эзлэх хувийг 30 хувиас хэтрүүлэх нь зохимжгүй юмаа гэдгийг илэрхийлж байгаа. Яагаад ингэж хэлээд байгаа вэ гэхээр хэрвээ төсөв ингэж тэлбэл нөгөө талдаа мөнгөний бодлогын орон зай хумигдаж байдаг. Орон зай хумигдахын хэрээр эцэстээ зээлийн хүү, зээлийн нийлүүлэлтээр дамжаад хувийн секторын тал дээр сөрөг нөлөө үзүүлэх талтай учраас Монголбанк байнга ингэж дуугарч байгаа. Түүнчлэн Засгийн газраас хөнгөлөлттэй зээл хэрэгжүүлж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа гэдгийг яагаад онцлоод байгаа вэ гэхээр Монголбанк энэ төсөл, хөтөлбөрүүд дээр мөнгө нийлүүлж оролцохгүй байгаа. Банкнууд өөрсдийн эх үүсвэрээр энэ зээлүүдийг гаргаж байгаа. Энэ яагаад Засгийн газрын гэж нэрлэж байна вэ гэхээр Засгийн газар хүү дээр улсын төсвийн татаас болгож хүүг хөнгөлж байгаа гэсэн үг. Эдгээр нь ихэнхдээ хөдөө, аж ахуйн зээлүүд.Монгол Улсын инфляцын 40 хувийг үндсэндээ цөөхөн хэдэн нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн тайлбарладаг. Тэр нь нэгдүгээрт мах, хоёрдугаарт гурил, түүгээр үйлдвэрлэгдэж буй хүнсний бүтээгдэхүүн, гуравдугаарт хүнсний ногоо, дөрөвдүгээрт шатахуун. Ингээд харахаар энэ дөрөв, таван бараа, бүтээгдэхүүнээс гурав, дөрөв нь хүнсний бараа, бүтээгдэхүүн байна. Энэ бараа, бүтээгдэхүүний хангамжийг илүү тогтвортой болгох, чанарыг нь алдагдуулахгүйгээр хэрэглэгч нарт хүргэж чаддаг байх тухай асуудал нь нэгдүгээрт энэ улирлын үнийн хэлбэлзлийг байхгүй болгох ёстой. Хоёрдугаарт өрх, иргэд чанартай хүнсээр дотоодоосоо хангагддаг байх ёстой гээд хүнсний аюулгүй байдлын тухай асуудал яригдаж байгаа учраас Засгийн газрын, Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилгыг Монголын банкны салбар дэмжиж оролцож байгаа. Үүний хүрээнд оны эхэн үетэй харьцуулбал хүнсний хувьсгал, шинэ хоршоо хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 1 их наяд төгрөгийн зээл гаргасан байна. Энэ нь өөрөө ямар хэмжээний том дүн бэ гэхээр оны эхний байдлаар бизнесийн зээл 3.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байгаа. 3.7 их наяд төгрөгийн 1 их наяд төгрөг нь хөтөлбөрийн зээл байна гэсэн үг. 2.7 их наяд төгрөг нь зах зээлийн шугамаар арилжааны банкнуудаас бусад салбарт олгож байгаа бизнесийн зээлүүд байна.Нөгөө талаас нь таны онцолж асууж байгаа нэг зүйл нь Засгийн газрын том хөтөлбөрүүд. Засгийн газрын том хөтөлбөрүүдийг амжилттай, эдийн засагт сөрөг үр дагавар багатайгаар мөн дээрээс нь төлбөрийн тэнцэл, валютын нөөц дээр дарамт учруулахгүй байх тал дээр анхаарч хэрэгжүүлэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төслүүдийн эрэмбэ, дарааллыг тогтоох ёстой гэж бид үзэж байгаа. Яаж эрэмбэ, дарааллыг тогтоох бэ, юуг шалгуур болгох бэ гэдэг нь анхаарал хандуулах ёстой асуудал.Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засгийн суурилагдсан хүчин чадал гэж бий. Тэр нь тээвэр, логистикийн асуудал, хил гаалийн нэвтрүүлэх асуудал, төмөр замын тээврээр тээвэрлэх хүчин чадлын асуудал, авто замаар тээвэрлэх хүчин чадлын асуудал, хил гааль дээр бүртгэж байгаа асуудал гээд энэхүү бүх зүйлүүд өөрөө эдийн засгийн даах хүчин чадал гэж бий. Өнөөдөр эдийн засаг өндөр өсөлттэй явж байгаа үед энэ хүчин чадал маш өндөр эргэлттэй, хүчин чадал нь маш өндөр ашиглагдаж байгаа. Тэгэхээр үүн дээр дарамт үзүүлэхгүйгээр цаг хугацааны хувьд зөв тархааж, оновчтой хэрэгжүүлэх ёстой. Хоёр дахь өндөр нь миний бодлоор энэхүү том төсөл хөтөлбөрүүд үндсэндээ Монгол Улсын хувьд ихэнх бараа бүтээгдэхүүнийг гаднаас импортоор авна. Ялангуяа хөрөнгө оруулалтын шинж чанартай эсвэл томоохон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээнүүдийг. Үүнийг хэрэгжүүлэхдээ валютын урсгал оруулж ирэх төсөл, хөтөлбөрүүдийг түрүүнд хэрэгжүүлэх ёстой. Дараагийнх нь эдийн засгийн суурилагдсан хүчин чадлыг тэлэхээр төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарах ёстой. Гурав дахь нь нэгэнт энэхүү төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд валютын хэрэгцээ байх учраас гаднын хөрөнгө оруулалтын, гадаад валютын эх үүсвэрээр үүнийг хэрэгжүүлэх ёстой. Миний хувьд ийм гурван зүйл дээр анхаарах ёстой гэж бодож байна.-Төлбөрийн тэнцэл сүүлийн байдлаар сарын дүнгээр алдагдал нь нэмэгдсэн, валютын нөөцийг мөн аваад үзвэл сарын дүнгээрээ буурсан үзүүлэлттэй байна. Мэдээж Монголбанкны дурдсан цаг үеийн шинжтэй, улирлын шинжтэй импортын худалдан авалтууд нэмэгдсэн байна. Ирэх оны хувьд жишээ нь Оюу толгой 2024 оноос өмнөх шиг тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт оруулж ирэхгүй байх. Бусад төслүүд эхэлсэн ч гэсэн ийм хэмжээний валютын урсгалыг бий болгож чадах уу гэдэг сорилтууд байна. Тэгэхээр та бүхэн энэхүү сорилтуудыг яаж даван туулна гэж харж байна вэ?-Төгрөгийн ханш сүүлийн жил гаруйн хугацаанд маш тогтвортой, бага хэмжээнд чангарсан төлөв байдалтай байгаа. Энэ нь юуны тусгал вэ гэхээр төгрөгийн ам.доллартой болон бусад валюттай харьцах ханш гэдэг бол үндсэндээ зах зээлийн үнэ гэдгийг бид бүхэн ойлгох хэрэгтэй. Ямар барааны зах зээлийн үнэ бэ гэхээр Монгол Улс руу валютын орж байгаа урсгал, гарж байгаа урсгалын тэнцвэр дээр валютын зах зээл дээр тогтож байгаа үнэ. Тэгэхээр Монгол Улс руу ямар хэмжээний валютын урсгал орж ирэх үү, буцаагаад бид нар импорт, гадаад төлбөрт ямар хэмжээний төлбөр төлөх үү гэдгийг харах ёстой. Монгол Улс руу ямар хэмжээний валют орж ирэх гэж байна вэ гэхээр нэг талаас энэ жилээс эхэлсэн байгаа зүйл болох Оюу толгойн далд уурхайн экспортын орлого, түрүүн хэлсэнчлэн нэмэгдэнэ. Хоёр дахь зүйл нь нүүрсний зах зээл маш өөдрөг байгаа, тоо хэмжээний хувьд. Мэдээж хэрэг шинжээч нар нүүрсний үнэ буурна гэж хүлээж байгаа, бид нар мөн буурна гэж хүлээж байгаа. Тэгэхээр 110, 120-той байсан нүүрсний үнэ 90, 100 руу орж ирэхээр төсөөлөлдөө оруулж үзсэн. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ийн хооронд хийгдэж байгаа хэлэлцээрүүдийн үр дүнд бий болж байгаа нүүрсний зах зээлийн идэвхжил, худалдан авалтууд цаашид үргэлжилнэ гэсэн төлөв байдалтай байгаа.Ирэх жилийн нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн жил, энэ жилийнхээс давна гэж Засгийн газар төсвийн тооцоолол, судалгаандаа оруулсан байгаа. Тэгэхээр орж байгаа талдаа ийм нөлөөлөлтэй. Нөгөө талд нь гарж байгаа урсгалд нь юу байна вэ гэхээр энэ жилийн импорт жилийн дүнгээр эхний найман сарын байдлаар 26 хувийн өсөлттэй байгаа. Энэ импортын өсөлт ирэх жил явах уу гэдэг нь төсвийн зардлын батлагдах байдал, том төсөл хөтөлбөрүүдийг яаж хэрэгжүүлэх үү гэдэг нь дээр ярьсан зүйлсээс хамаарна. Гурав дахь зүйл нь энэ жилийн импорт дотор өсөлттэй байгаа зүйлүүд ирэх жил үргэлжлэх үү гэдэг том асуудал байгаа юм.Бидний валютын урсгал дээр гол нөлөө үзүүлж байгаа зүйл бол ирэх жилийн хувьд Засгийн газрын зүгээс том бондуудын төлөлтүүд байхгүй. 2026 онд 600 сая ам.долларын төлөлттэй. Тэгэхээр 600 сая ам.доллар гэдэг бол макро эдийн засгийн менежментийг тогтвортой хийгээд явж байгаа тохиолдолд тийм том дүн биш. Эргэн төлсөн ч том дүн биш, дахин санхүүжүүлсэн ч том дүн биш. Тэгэхээр дахин санхүүжүүлсэн ч дарамт багатай үзүүлэлт байгаа юм.-Монголбанкны своп хэлцлүүдийн хувьд эргэн төлөгдөх нөхцөлүүд яаж яригдаж байгаа вэ?-Энэ жил валютын нөөц нэмэгдэж байгаа цаг хугацаанд Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн тал хувийг төлж барагдуулсан. Үндсэндээ 850 сая ам.долларыг өнгөрсөн жилийн 12 сард, энэ жилийн эхний хагсад төлсөн. Өрийн 50 хувь нь төлөгдсөн гэсэн үг. Хэрвээ бид энэ өрийг төлөөгүй байсан бол өнөөдөр валютын нөөц 5 тэрбум гаруй ам.доллар байхаар байсан байна. Мөн дээрээс нь Монгол Улсын Засгийн газрын бондын дахин санхүүжилтийн хүрээнд өрийн эргэн төлөлт хийгдсэн байгаа, тэр нь 177 сая ам.долларыг валютын нөөцөөс төлж барагдуулсан. Ингэхээр бидний хувьд энэ жил Засгийн газрын бондын болон Монголбанкны своп хэлцлийн эргэн төлөлтийн нэг тэрбум ам.долларын өр төлчихсөн байна гэсэн үг.Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Б.Одонтунгалаг: Хадгаламж нь зорилготой холбогдвол илүү үр дүнтэй

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай "Дэлхийн хуримтлалын өдөр-2024" аяны талаар ярилцлаа.-“Дэлхийн хуримтлалын өдөр” аяныг Монгол Улсад тэмдэглэж байгаатай холбогдуулж, юуны өмнө энэхүү аяны талаар товч танилцуулна уу?-Төв банк буюу Монголбанк нь Монгол Улсын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чухал үүрэгтэй байгууллага. Тийм ч учраас Монголбанк нь арилжааны банкнуудтай хамтран нэгдсэн байдлаар 2017 оноос хойш жил бүрийн 10 сарыг дэлхийн хуримтлалын өдрийн аян хэлбэрээр тэмдэглэж, ирсэн. Үүнээс өмнө зарим арилжааны банкнууд нь 2012 оноос тус өдрийг тэмдэглэж, хуримтлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж ирсэн. Хуримтлалын өдөр нь иргэдийг хуримтлал үүсгэх, санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр тохиодог. Анх 1924 онд Итали улсын Милан хотод болсон Олон улсын хуримтлалын конгрессын үеэр үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн олон улс орон энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.-Тус аяныг хэрэгжүүлж эхэлснээс хойш олон жил болж байгаа юм байна. Энэ жилийн онцлог юу вэ?-Энэ жил тус өдрийг тэмдэглэж эхэлснээс хойших 100 дахь жилийн ой болж байгаа. Мөн Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой ч энэ жил тохиосон. Тэгэхлээр 2 ой давхацсан гэдэг утгаараа энэ жилийн арга хэмжээ онцлог гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Нөгөөтээгүүр, аяны нээлтийг Улаанбаатар хотын алслагдмал дүүрэг Налайхад зохион байгуулсан. Үндсэндээ жил бүр аяны болон хуримтлал, санхүүгийн боловсролын талаарх хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Мөн энэ жилийн аяны хүрээнд “Санхүүгийн боловсрол” аппликейшний нээлтийг хийсэн. Тус апплейкшнийг iOS болон android утас дээр татаж авч болох ба санхүүгийн боловсролын мэдээ мэдээлэл, гарын авлага унших, подкаст, цахим хичээл үзэх боломжийг олгоно.-Энэ жилийн хувьд хамтрагч байгууллагууд аяныг хэрхэн яаж зохион байгуулж байна вэ?-“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аян нь “Зорилготой хуримтлуулъя” уриатай байх ба 10 дугаар сарын 01-ээс эхлэн улс орон даяар зохион байгуулагдаж байна. Энэ хугацаанд Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, арилжааны банкнууд, банк бус санхүүгийн байгууллагууд болон бусад байгууллагууд өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Аяны үйл ажиллагааны хүрээнд Дорноговь, Увс аймагт сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж, 70 орчим хүн хамрагдсан бөгөөд банкны салбарын ажилтнууд болон бусад талууд хамтран өргөн хүрээнд хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг олгох сургалт, олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Аяны үндсэн үйл ажиллагаа буюу Дэлхийн хуримтлалын өдөр 10 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт хотод зохион байгуулагдана.-Хуримтлал үүсгэх зуршлыг хэрхэн яаж бий болгох тухай зөвлөгөөг уншигчдад маань өгнө үү?-Хуримтлуулж эхлэх нь зарим хүнд тийм ч амар санагддаггүй. Гэсэн ч эхлүүлэх нь чухал. Хуримтлал үүсгэхэд тодорхой зорилго, төлөвлөгөөгөө гаргахаас эхэлнэ. Хуримтлалыг нэг удаад хийгээд орхих биш тогтмол хийх нь үр дүнтэй. Санхүүгийн мэргэжилтнүүд цэвэр орлогынхоо 10-15 хувийг хуримтлуулахыг зөвлөдөг. Мэдээж хуримтлал танд дарамт болж болохгүй. Хэмнэлт тань ухаалаг байх хэрэгтэй. Орлого орж ирээд зарцуулаад үлдсэнээ хуримтлуулах биш орлого орж ирсэн дариуд тодорхой хувийг хуримтлуулах нь ухаалаг шийдвэр юм.Хадгаламж нь зорилго, мөрөөдөлтэй холбогдвол илүү үр дүнтэй болно. Дунд, урт хугацааны зорилготойгоо уялдуулан хуримтлуулах нь чухал. Нэгэнт та хуримтлуулахаар шийдсэн бол цалин, орлогоосоо шууд хадгаламжийн данс руугаа тодорхой өдрүүдэд тогтмол дүнгээр мөнгөө автоматаар банкнаас татуулж байвал хуримтлал тасалдахгүй байх ач холбогдолтой.-Сүүлийн жилүүдэд иргэдийн хадгаламж нэмэгдэж байгаа юу?-Улсын хэмжээнд 2023 оны 8 дугаар сарын байдлаар нийт хадгаламжийн хэмжээ 19.6 их наяд төгрөг байсан бол 2024 оны 8 дугаар сарын байдлаар 24.7 их наяд төгрөг болж, 4.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Улмаар 2020 оны 8 сараас хойш 8.7 их наяд төгрөгөөр өссөн. Хуримтлал өсөх нь банкны секторт эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээлийн санхүүжилтийг өргөтгөх бололцоо олгодог. Цаашлаад эх үүсвэр өсөх нь эргээд хүүгээр өрсөлдөж, эх үүсвэр татах байдлыг бууруулж, зээлийн хүү буурах боломжийг бүрдүүлдэг.Эх сурвалж: http://www.mongolbank.mn

게시판 전체검색
상담신청