“Nvidia” компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Женсен Хуан Казахстан улсад зочилно > Мэдээ

본문 바로가기

Мэдээ

[Технологи] “Nvidia” компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Женсен Хуан Казахстан улсад зочилно

profile_image
admin
2026-09-28 16:05 7 0

Агуулга

adedc61db71e08d0985588d573977291_1790582678_4286.jpg
 

“Nvidia” компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Женсен Хуан хиймэл оюуны дэд бүтэц эрчимтэй тэлж буй Казахстан улсад ирэх сарын сүүлээр анх удаагаа зочлохоор болсон байна. Тодруулбал: Женсен Хуан аравдугаар сарын 23-нд Астана хотод ирж, Казахстаны Шадар сайд бөгөөд Хиймэл оюун, дижитал хөгжлийн сайд Жаслан Мадиевтай уулзалт хийхийг тус улсын Хиймэл оюун, дижитал хөгжлийн яамнаас мэдээлсэн байна.

Есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 23 дуусталх хугацаанд тус улс “Хиймэл оюуны сар” аян хэрэгжүүлж буй бөгөөд хаалтын арга хэмжээнд нь зориулж Женсен Хуанг урьсан аж.

Уулзалтын үеэр хиймэл оюуны салбарын хөгжил, технологийн чиг хандлага, хиймэл оюуны мэргэжилтэн бэлтгэх асуудал болон дэлхийн технологийн салбарт Төв Азийн гүйцэтгэх үүрэг зэрэг сэдвүүдээр хэлэлцэхийг салбарын яам мэдээлжээ.

Казахстан улс өнгөрсөн зургаадугаар сард Павлодар мужийн Экибастуз хотод хэрэгжүүлэх “Дата төвийн хөндий” төсөлдөө 10 тэрбум ам.доллар хүртэлх үнийн дүнтэй гэрээ хэлэлцээрүүд байгуулснаа зарласан юм. АНУ-ын “Firebird” компани тус төслийг “Nvidia”-ийн технологид тулгуурлан хөгжүүлж, “GB300” болон “Vera Rubin” систем бүхий 100 мянга гаруй дэвшилтэт GPU-ээс бүрдсэн тооцооллын кластер байгуулахаар төлөвлөжээ.

“Дата төвийн хөндий” төслийн 50 МВт-ын хүчин чадалтай эхний дата төвийг 2027 оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар товложээ.

Эх сурвалж : bloombergtv.mn

Сэтгэгдэл0

Сэтгэгдэл байхгүй байна.
Нийт 15 ш - 1 хуудас
게시판 전체검색
상담신청