Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Олон улсын валютын сан /ОУВС/-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийнхэнтэй уулзав > Мэдээ

본문 바로가기

Мэдээ

[Санхүү] Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Олон улсын валютын сан /ОУВС/-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийнхэнтэй уулзав

profile_image
admin
2026-09-28 15:59 11 0

Агуулга

adedc61db71e08d0985588d573977291_1790582371_2879.jpg
 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Олон улсын валютын сан /ОУВС/-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзаж, санхүүгийн салбар, тэр дундаа банк бус санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын бодлого, зохицуулалтын чиглэлээр мэдээлэл солилцлоо.

Уулзалтын эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй, хариуцлагатай хүргэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын арга хэмжээ, салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Энэ хүрээнд банк бус санхүүгийн байгууллагуудын салбарын зээлийн бүтэц, эрсдэлийн чанарт авч хэрэгжүүлж буй бодлого зохицуулалт, түүний үр дүн, тулгамдаж буй асуудлын хүрээнд санал солилцов. Тухайлбал, хариуцлагатай зээл олголтыг дэмжих, зээлдэгчийн өрийн дарамтыг зохистой түвшинд байлгах, зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор өр, орлогын харьцаа болон зээл, үнэлгээний харьцаанд тавих шаардлагыг үе шаттай шинэчилж, зохицуулалтын хэрэгжилтэд анхаарч ажиллаж буйг онцоллоо. Мөн уулзалтаар талууд санхүүгийн салбарын тогтвортой байдал, эрсдэлийн удирдлага, хариуцлагатай зээл олголтыг дэмжих бодлого, зохицуулалтын хэрэгжилт болон цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцсон юм. 

Уулзалтад ОУВС-гийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик, Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Маршал Миллс, Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Тереза Дабан Санчес болон холбогдох албаны бусад төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: www.frc.mn

Сэтгэгдэл0

Сэтгэгдэл байхгүй байна.
Нийт 15 ш - 1 хуудас
게시판 전체검색
상담신청