[Боловсрол] МУИС-ШУС-ИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТЭНХИМ ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН IX ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЯР ХҮРГЭВ.
Агуулга
Олон улсын эдийн засгийн IX олимпиад (International Economics Olympiad-IEO, 2026) Хятадын Шэньжэнь хотноо 7 сарын 12-19 өдрүүдэд зохион байгуулагдаж манай улсын сурагчид амжилттай оролцоод ирлээ. Дэлхийн 61 орны 300 орчим сурагч өрсөлдсөн бөгөөд Монгол Улс дараах бүрэлдэхүүнтэй амжилттай оролцлоо.
• Г. Өсөхбаяр-"Монгол Тэмүүлэл" сургууль (Мөнгөн медаль)
• С. Хос-Эрдэнэ-"Монгол Тэмүүлэл" сургууль (Хүрэл медаль)
• Р. Ананд-Орчлон сургууль (Хүрэл медаль)
• Э. Мөнхжин-"Монгол Тэмүүлэл" сургууль (Тусгай байр)
• Б. Эрдэнэбат-"Шинэ Эрин" сургууль(Тусгай байр)
Энэ жилийн хувьд Монгол Улсын багийн ахлагчаар "Монгол Тэмүүлэл"
сургуулийн Бизнес судлалын багш Т.Энхтуяа, дэд ахлагчаар "Монгол
Тэмүүлэл" сургуулийн Эдийн засгийн багш Carlos Crawford ажилласан бөгөөд
олимпиадын бэлтгэлийг МУИС-ШУС-НУС Эдийн засгийн тэнхимийн дэд профессор
Д.Эрдэнэбулган, дэд профессор Б.Энхмаа, Ахлах багш Б.Цогт-Эрдэнэ нар ханган
ажиллав.
Тус олимпиадад 2024 онд анхны нэг мөнгөн медаль, 2025 онд хоёр хүрэл медаль тус
тус авч байсан бол 2026 онд нэг мөнгөн медаль, хоёр хүрэл медаль авч амжилтаа
ахиулав.
Монгол улсаа төлөөлж олон улсын олимпиадад амжилттай оролцсон багийн гишүүдийг
Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн уxааны салбарын захирал, профессор Ч. Тамир,
Эдийн засгийн тэнхимийн эрxлэгч, дэд профессор Б.Нарантунгалаг, Эдийн засгийн
тэнхимийн багш нар болон Д. Дашдулам нар хүлээн авч уулзан баяр хүргэж, цаашдын
сурлага хөдөлмөрт амжилт хүсэв.
Сэтгэгдэл0