Ашиг, эш үзүүлэгчид, дасгалжуулагчид ба хаад
Евразийн өргөн уудам нутгийг ийм богино хугацаанд байлдандагуулахын тулд Чингис хаан тун шийдэмгий хүн байсан нь лавтай. Өнөөдөрөөрсдийн бизнесийн “Эзэнт гүрэн”-ийг байгуулахыг эрмэлздэг,эрс шийдэмгий дүр төрхтэй бизнесийн удирдлагууд түүнийг манлайллын талаарзөвлөгөө өгсөн ном судар үлдээсэн ч болоосойгэж хааяа боддог байж мэднэ. Борлуулалтын баг нь хангалтгүй ажиллаж байвал : Чингисхаан яах байсан бол? Харамсалтай нь, аугаа Монгол хааны үзэл санаа, сургамжбидэнд уламжлагдан үлдсэнгүй.Гэхдээ түүний зөвлөгөө байсан ч тийм ч их хэрэг болохгүйбайсан байж мэднэ. Чингис хаан өөрийн амжилтыг эр зориг, морь унах чадвар,стратегийн суу ухаантайгаа холбон тайлбарлах байсан биз. Гэвч үнэн хэрэгтээтүүний амжилтын гол хүчин зүйл нь цаг агаар байсан гэж Пулитцерийн шагналттүүхч Жаред Даймонд үзэж байна.Монголын тал нутгийн модны жилийн цагаригт хийсэншинжилгээнээс үзэхэд Чингис хаан хүчирхэгжин гарч ирсэн үе уур амьсгалын хувьд тун таатай, ер бусын чийглэг байжээ. Хур тунадасих байх нь өвс ургамал арвин ургана гэсэн үг. Ингэснээр дайчдыг тэжээх малын ашигшим элбэгшиж, мөн нөөц морьд ч өссөнөөр Монголын цэрэг асар хурдан хөдөлгөөнтэйболох боломж бүрдсэн байна. Хэрэв Чингис хаан тухайн цаг үеэсээ 20 жилийн өмнө,эсвэл 200 милийн өмнө зүгт төрсөн бол тэр ердөө л олон дайчин ноёдын нэг болонүлдэх ч байсан байж болох юм.“Чингис хаан өөрөө үүнийг мэдээгүй ч (учир нь тэр модныцагаргаар он цаг тогтоодог дендрохронологич байгаагүй) яг тохирсон цаг хугацаа,тохирсон газар төрөх аз түүнд тохиожээ” хэмээн доктор Даймонд бичжээ.Дэлхийн хамгийн олон дагагчтай шашныг үндэслэгчийн үүрэгнөлөөг ч бид хэтрүүлэн үнэлдэг байж болох юм. Есүс яах аргагүй бусдыг татахонцгой чадвартай хүн байсан. Гэхдээ түүнтэй адил олон мянган шашны номлогчтухайн үед байжээ. Есүсийн сургаал дэлхий даяар түгсэн атлаа бусдынх ньтүгээгүй гол шалтгаан нь түүний өөрийн бодьгалаас гадуурх бусад хүчин зүйлстэйихээхэн холбоотой.Хоёр мянган жилийн өмнөх еврейчүүд тухайн үеийн бусад ардтүмэнтэй харьцуулахад бичиг үсгийн боловсрол өндөртэй, Ромын эзэнт гүрний олонхэсэгт тархан суурьшсан байв. Тиймээс Есүсийн сургаалыг бичиж тэмдэглэн,өргөнөөр тарааж, олон хүн унших боломжтой болгожээ. Элч Паул уг сургаалыг еврейбус хүмүүсийн сэтгэлд хүртэл хүрч, тэдний сонирхлыг татахуйц байдлаарөөрчилсөн. Ромын нэгэн эзэн хаан Христийн шашинд орсноор энэ шашин Европ даяартархсан бөгөөд хожим европчууд дэлхийн бусад хэсгийг колоничлох үед бүх тивдтүгжээ. Тэрхүү колоничлол нь үнэх хэрэгтээ христийн шашны сургаалтай огтнийцэхээргүй арга замаар явагдсан юм.Доктор Даймондын хамгийн алдартай бүтээл болох “Буу, нян баган” (“Guns, Germs and Steel”) номд Барууны орнууд хүчирхэгжин хөгжихөд соёлынялгаанаас илүүтэй газарзүй болон байгаль орчны хүчин зүйлс чухал нөлөө үзүүлсэнгэж үздэг.Харин “Ашиг, эш үзүүлэгчид, дасгалжуулагчид ба хаад”(“Profits, Prophets, Coaches and Kings”) номдоо тэрээр олон салбарыг хамарсанөргөн мэдлэг, сэтгэлгээгээ манлайлал хэмээх сэдэвт чиглүүлжээ. Уг ном тунсонирхолтой, уншууртай бүтээл болсон байна.Яагаад удирдагч хэрэгтэй вэ?Ернь удирдагч яагаад зайлшгүй хэрэгтэй байдаг талаар эргэцүүлэхдээ доктор Даймонд1964 онд Шинэ Гвинейд хийсэн аяллынхаа тухай өгүүлдэг. Тэнд тэрээр гадаадертөнцөөс тусгаарлагдсан өндөрлөг газрын нэгэн тосгоны оршин суугчид тулгамдсанасуудлаа хэрхэн хэлэлцэж байгааг ажиглажээ.Тосгоныбүх хүн буюу ойролцоогоор 100 хүн задгай талбайд цугларсан байв. Үг хэлэхийгхүссэн хүн бүр чангаар саналаа хэлнэ. Бүгд бие биеэ мэддэг тул тусгайланудирдагч байх шаардлага байгаагүй аж.Хариннийгэм улам томорч, нарийн төвөгтэй болохын хэрээр шийдвэрүүдийг хэн нэгэнзохицуулах шаардлагатай болдог. 20,000 хүнтэй хотын бүх оршин суугч нэг талбайдцуглаад бие бие рүүгээ хашхиран асуудлаа шийдэж чадахгүй.Гэхдээтусгай нэг удирдагч бодит байдал дээр хэр их ялгаа бий болгодог вэ? гэдэг ньтөдийлөн тодорхой бус.Үүнийгүнэлэх үндсэн хоёр арга бий. Нэгдүгээрт, намтарчилсан арга буюу түүхэн томоохонхүмүүсийн амьдралыг судалж, бусдаас ялгарсан шинж чанарыг нь тодорхойлох.Хоёрдугаарт, статистикийн нотолгоо хайх. Доктор Даймонд энэ хоёр аргыг хоёулангнь ашиглажээ.Удирдагч үнэхээр чухал уу?Ерөнхийлөгчдийгашиглан туршилт хийх боломжгүй нь мэдээж. Камала Харрисыг Америкийн яг адилханхуулбар улсын ерөнхийлөгч болгоод Дональд Трампаас илүү сайн ажиллах байсанэсэхийг шалгаж боломжгүй.Гэхдээбайгалийн туршилт (natural experiment) зохиож болно. Жишээлбэл, удирдагчид жам ёсоороонас барсны дараа юу болдгийг ажиглаж болно.Нэгэнсудалгаанд 1875–2004 оны хооронд нас барсан эсвэл албан тушаалаасаа огцорсон183 засгийн газрын тэргүүнийг авч үзжээ. Удирдагч албан тушаал хашиж байхдаа буюунас бараагүй үеийн эдийн засгийн өсөлттэй харьцуулахад дараагийн үеийн эдийнзасгийн дундаж өсөлт бараг ялгаагүй байв.Гэвчэнэ дундаж үзүүлэлтийн цаана асар их хэлбэлзэл нуугдаж байжээ. Өөрөөр хэлбэл,удирдагч солигдсоны дараа эдийн засгийн өсөлт огцом нэмэгдэх эсвэл огцом буурахмагадлал мэдэгдэхүйц өндөр байв.Үүнийхамгийн боломжит тайлбар нь хэн удирдаж байгаа нь үнэхээр чухал гэсэн санаа юм.Эдийн засгийг удирдах чадвар муутай удирдагч мориноосоо унаж нас барвал эдийнзасгийн өсөлт нэмэгдэж болно; харин чадварлаг удирдагчид ийм зүйл тохиолдволэсрэг үр дүн гарч болно.Гэхдэээнэ нөлөө голчлон удирдагчийн эрх мэдэлд тавих хязгаарлалт бага байдагавторитар тогтолцоонд ажиглагдсан бөгөөд ардчилсан тогтолцоонд барагмэдэгдэхүйц байгаагүй байна.Үүнтэйижил арга бизнесийн байгууллагын удирдагчдын ач холбогдлыг ч харуулдаг. Даниулсад хийсэн нэгэн судалгаагаар компанийн гүйцэтгэх захирал (CEO) нас барснаасхойших хоёр жилийн дотор компанийн ашиг дунджаар 13%-иар буурчээ. Харин ТУЗ-ийнгишүүн нас барахад компанийн үйл ажиллагаанд статистикийн хувьд мэдэгдэхүйцнөлөө ажиглагдаагүй байна.Товчхондоо,удирдагчид чухал.Тэгвэл хэрхэн илүү сайн удирдагч болох вэ?Судалгаагаарболовсролтой байх нь илүү тустай гэж гарсан. Их, дээд сургууль төгссөнерөнхийлөгч эсвэл ерөнхий сайдыг зөвхөн дунд сургуулийн боловсролтой хүнзалгамжлахад тухайн улсын эдийн засгийн үзүүлэлтүүд муудах хандлагатай байжээ.Харинэдийн засгийн хамгийн сайн үр дүн бий болгосон улс төрийн удирдагчдын мэргэжлийнчиглэлийг судалж үзэхэд, гайхах зүйлгүйгээр, эдийн засгийн шинжлэх ухааныболовсрол эзэмшсэн байв.Гэхдээманлайллыг илүү нарийн ойлгохын тулд тодорхой хүмүүсийн жишээг судлах ньтустай.Серетсе Кхама ба Ботсванагийн жишээДокторДаймонд ядуу, төдийлөн танигдаагүй улсыг хөгжил цэцэглэлтийн замд оруулсанБотсванагийн анхны ерөнхийлөгч Серетсе Кхамагийн жишээг дурджээ.1966онд тусгаар тогтнолоо олж авах үед Ботсванагийн ирээдүй тун бүрхэг харагдажбайв. Тус улс ердөө долоон миль хатуу хучилттай замтай, их сургууль төгссөн 22хүнтэй, илэрсэн орд газар, байгалийн баялаггүй байлаа. Мөн колоничлолын дараахАфрикийн бусад оронд өрнөж байсан цуст мөргөлдөөнөөс зайлсхийж чадна гэж үзэхонцгой шалтгаан ч байсангүй.Гэтэлудалгүй Ботсванад алмаз — маш их хэмжээний алмаз илрэв.Ингэснээровог аймгууд хоорондоо тэмцэлдэх тодорхой шалтгаантай болов. Гэвч Кхама эрдэсбаялгийн өмчлөх эрхийг алмаз илэрсэн газрын овог аймагт (тэр нь өөрийнх нь овогбайв) бус, төрд олгосноор энх тайвныг хадгалж чаджээ.Оксфордыних сургуульд суралцсан тэрээр орчин үеийн ертөнцийн талаар хангалттай мэдлэгтэйбайсан тул орчин үеийн, авлига багатай төрийн албыг бий болгож чадсан. Үүнийзэрэгцээ нутгийн уламжлал, ахуйгаас хөндийрөөгүй тул ард иргэдийн дунд нэрхүндтэй хэвээр байжээ. Тэрээр тосгоны уламжлалт зууш болох хатаасан авгалдайтайуутыг халаасандаа үргэлж авч явдаг байсан гэдэг.Мөнтэрээр арьс өнгөөр ялгаварлан тусгаарлах апартеидын дэглэмийг хувь хүний хувьд үзэн яддаг байсан ч хөрш Өмнөд Африкийн дотоодулс төрд хутгалдан орохгүй байх хэмжээний болгоомжтой бодлого баримталжээ.Түүнийудирдлагын үед Ботсвана дэлхийн хамгийн хурдацтай өсөж буй эдийн засагтай улсболсон.ДокторДаймондын дэвшүүлсэн нотолгооноос үзэхэд Кхамагийн хийсэн зүйлийг тухайннөхцөлд өөр удирдагч яг түүн шиг хийж чадах байсан гэхэд эргэлзээтэй.Сайн удирдагчийн шинж чанар юу вэ?Энэболон бусад жишээнээс харахад сайн ерөнхийлөгч зөвхөн өөрийн овог, бүлгийн эрхашгийг бус улс орноо бүхэлд нь төлөөлөхийг эрмэлздэг, шилдэг оюун санаа,мэргэжилтнүүдээс суралцдаг, хөрш орнуудтайгаа шаардлагагүй зөрчилдөөн үүсгэхээсзайлсхийдэг гэж дүгнэж болохоор.Гэвчэдгээр чанар байхгүй олон хүн засгийнэрхэнд гардаг.Олонсонгогч өөрийн бүлгийг илүүтэй өмгөөлдөг, тэмцэгч, мэргэжлийн мэдлэг болоншинжээчдийн байр суурийг үл ойшоодог удирдагчдад дуртай байдаг. Сүүлийн үедпопулист үндсэрхэг үзэл хүчтэй дэлгэрч буй нь үүнтэй холбоотой гэж нийтлэлдтайлбарлажээ.Эцэстнь сайн удирдагчийг яг юу бий болгодог вэ гэдгийг тодорхойлох амаргүй. Учир ньудирдагчдад хэрэгтэй олон чанар зөвхөн зохистой хэмжээндээ л давуу тал болдог.Тууштайбайдал — гэхдээ зөрүүд зан болон хувираххүртлээ биш.Эр зоригтойбайдал — гэхдээ бодлогогүй эрсдэл гаргах хэмжээнд биш.Энэрэн,нигүүлсэнгүй байдал — гэхдээ бусдад хэт ашиглуулах хэмжээнд биш.Алсынхараа, холч ухаантай байдал — гэхдээ бодит байдлаас тасарсан хэмжээнд биш.ДокторДаймондын цухас дурдсан боловч гүнзгийрүүлэн авч үзээгүй нэг чухал санаа бий.Энэ нь улс төр, бизнес болон бусад салбарт удирдагчийг сонгож байгаа хүмүүсөөрсдөө хариуцлагатай, нухацтай сонголт хийх үүрэгтэй гэсэн санаа юм.Тэдудирдагч бодит байдал дээр юуг хийж чадах талаар бодитой хүлээлттэй байх, мөнагшин зуур “алтан үе” авчирна хэмээн амладаг зальт этгээдүүдийг няцааж,сонгодоггүй байх ёстой.Харамсалтайнь бодит байдал дээр энэ үүргийг хүмүүс олонтаа үл ойшоодог ажээ.Эхсурвалж : economist.com